Улаан өнгөтэй царс модны дэргэд
Улаан даашинзтай бүсгүй зогсдог.
Урсах нулимс нь дарс болж
Уух хүслээр тэмүүлсэн нэгэнд өгдөг...
Хоосон орон зайн өнгөгүй хатагтай
Харанхуйд уйлах зураачид зотон өгнө.
Хэзээ нэгэнтээ сонсох Театрын дууг
Хаалгаа нээгээд оруулж болохгүй...
No comments:
Post a Comment