Sunday, March 13, 2011

Ягаан гараг

Бүсггүй минь, би чамд дурлачихсан
Бүхнээс илүү чамайг хайрлах болсон
Хоосон зүрхэнд сэтгэлийг суулган
Хүн бүхнээс илүү чамайг хайрлана...

Үүрийн 6 цагт бослоо. Байнга очих дуртай цэцэрлэгтэ очин тамхи татлаа. Хэн ч байхгүй. Хэн ч намайг ялгахгүй... Зүгээр л суугаад л бодоод л инээгээд л...


Sunday, March 6, 2011

Цайгаа уучаад...

Гишгэлсэн мөрөө эргэн харахад Гадаа цас орсон байдаг Гадааг хараад гараад очиход Гаслант хорвоод бороо шаагидаг...

Friday, March 4, 2011

Дарстайгаа хамт...

Улаан өнгөтэй царс модны дэргэд
Улаан даашинзтай бүсгүй зогсдог.
Урсах нулимс нь дарс болж
Уух хүслээр тэмүүлсэн нэгэнд өгдөг...
Хоосон орон зайн өнгөгүй хатагтай
Харанхуйд уйлах зураачид зотон өгнө.
Хэзээ нэгэнтээ сонсох Театрын дууг
Хаалгаа нээгээд оруулж болохгүй...